Хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийн хэрэгцээ, оролцоонд суурилсан зорилго, зорилт, агуулга, аргачлал, орчин, хэрэглэгдэхүүнийг тодорхойлсон баримт бичиг юм.
Зуслангийн онцлох хөтөлбөрүүдийн нэг нь урлагийн үзлэг юм. Урлагийн үзлэг нь дуу, бүжиг, хөгжим, шүлэг, чөлөөт үзүүлбэрүүдээс гадна хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд найрал дуу, хамтлаг бүжиг гэх мэт төрлөөр зохион байгуулагддаг. Мөн хөтөлбөрийн зохион байгуулалтын ажилд урлагийн клубт хамрагдсан амрагч хүүхдүүд оролцдогоороо онцлогтой.
Зорилго: Амрагч хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлагаар дамжуулан тайзны соёл, гоо зүйн төлөвшил, хүмүүжлийг олгох, идэвх оролцоог нэмэгдүүлж, урлаг соёлын боловсролыг түгээхэд оршино.
Спорт авиралтаар хичээллэх нь хүний биеийн хурд, хүчийг нэмэгдүүлж, нүдний харааг сайжруулж, тэсвэр хатуужилтай болгодог. Мөн сэтгэхүйг хөгжүүлэх, хэцүү нөхцөлөөс боломжийг олж харах, саад бэрхшээлийг даван туулах чадварт сургадаг. Энэ спорт нь хөл гарын үзүүр дээр тогтдог учир биеийн болон сэтгэхүйн тэнцвэртэй байдлыг шаарддаг экстрем спорт юм.
Граунд гольф буюу талбайн гольф нь 1982 онд Япон улсын Тотори мужид анх удаа үүссэн бөгөөд манай улсад дэлгэрээд 3 жил болж болсон. Манай зуслан нь газрын гольфийн спортыг анх удаа хүүхдийг зусланд хэрэгжүүлж байна. Энэ спортоор дэлхийн 20 гаруй улсын тамирчид хичээллэдэг. Граунд гольфоор багаасаа хичээллэснээр аливаа асуудалд нухацтай хандах, нүдний хараа, гарын эв дүй, мэдрэмж, анхаарал төвлөрөлтийг сайжруулах, саад бэрхшээлийг тооцоолох, яаран шийдвэр гаргахгүй хүлээцтэй занд суралцах, даруу байх, бусдыг хүндлэх, шударга өрсөлдөх зэрэг ёс зүйн төлөвшлийг олгодог.
Нарс зуслан нь нарс модоор хүрээлэгдсэн ойн төгөлд байрладаг. Нарс мод хүний дархлааг сайжруулдаг интерфероныг /Хүний биед гаднаас вирус гэх мэт биет орж ирэхэд түүнийг эсэргүүцэн зайлуулах гэж ялгардаг бодис/ ялгаруулдаг цорын ганц мод юм. Ой модонд алхахад хүний бие эрүүлжиж, стресс тайлагдан, тайван болж, байгалийн хүчил төрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг.
Зорилго: Амргач хүүхдүүдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл чийрэг байлгах, байгаль орчинтойгоо танилцах, байгалийг хайрлан хамгаалах үзлийг сурталчлах
Зуслангийн бага олимп нь ээлж бүрийн онцлогоос хамаарч ганцаарчилсан болон багаар өрсөлдөх спортын 6-10 төрлөөр зохион байгуулагддаг.
Зорилго: Амрагч хүүхдүүдийн спортоор хичээллэх идэвх санаачлага, урам зоригийг нэмэгдүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, бие бялдрыг хөгжүүлэх, ялж ялагдаж сурах, багаар ажиллах чадварыг эзэмшинэ.
Майхант аяллын хөтөлбөрийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 2015 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.
Зорилго: Амрагч хүүхдүүдийг бие даах ур чадвараас суралцах, аяллын бэлтгэл хангах, майхан барих, амьдрах орчноо өөрсдөө бий болгох, байгаль орчинтойгоо танилцах, од эрхэсийн талаар мэдлэгээ дээшлүүлэх гэх мэт...
Үнэг агналтын спорт нь ой модонд явагддаг онцлогтой эко, экстрем спорт юм. Энэ спортоор хичээллэснээрээ тоос шороо, утааны үед эрүүлжих, зургаа дах мэдрэхүй, хурд авхаалж самбаа, биеийн хүч, сэтгэл зүйн бэлтгэлийг хөгжүүлж байдаг.
Олон улсын Рагбигийн холбооноос анх хүүхэд багачуудад зориулан хялбаршуулж хүүхдийн зусланд хэрэгжүүлж эхэлсэн. Рагбигийн спорт нь хурд хүч, авъяас чадвараас гадна, амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл, эв нэгдэл, тамирчин хүний ёс зүй, зарчимч байдлыг бий болгодог.
Амрагч хүүхэд багачуудад Монгол хүн байх, эх орноороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, аж амьдралын хэв маяг, өв соёлыг танилцуулах зорилгоор хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
НАРС ЗУСЛАН © 2020 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.