ТА ХҮҮХДЭЭ ЗУСЛАНД АМРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ: ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ

Хүүхдээ зуны амралтаар нь хаана юу хийж амраах гэж байгаа вэ? Хэлний сургалт, зуслан, хөдөө амраах, сувилал, сонгон секц гээд л хүүхдийнхээ төлөө багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь мэдээж. Хэрвээ та хүүхдээ зусланд амраахаар шийдсэн бол дараах бяцхан зөвлөгөөг дагаарай.

ХҮҮХДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯАЖ АНХААРАХ ВЭ?

Эрүүл мэндийн үзлэгт заавал оруулах хэрэгтэй. Энэ танд болон таны хүүхдийн эрүүл мэндэд тустай. Эцэг эхчүүд таньдаг юм уу, өрхийн эрүүл мэндийн эмчээр  үзлэгийн картыг бөглүүлдэг энэ маш буруу юм. Яагаад гэвэл зуслан дээр очсоны дараа таны хүүхэд архаг хууч өвчинтэй бол тэр нь сэдрэх, бусад хүүхдүүдэд өвчин тараах аюултай тул эмчийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн картыг үнэн зөв бөглүүлсэн байх шаардлагатай.

ТА БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЮУ?       

Хүүхэд тань бие даах чадвар дутмаг бол ах эгчтэй нь хамт амраавал зүгээр. Учир нь ах эгч нартайгаа явбал, зусланд амрах ямар байдгийг мэдэрдэг учраас дараа нь өөрөө бие даан явахад нэг их төвөг учрахгүй шүү дээ.

ЯМАР ХУВЦАС БЭЛДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас бэлтгэх хамгийн чухал. Үүнд нарны малгай, дотуур, гадуур дулаан хувцас, пүүз, гутал,усны гутал, борооны цув, биеийн тамирын хэрэгсэл гэх мэт. Зуслан дээр өглөө оройдоо сэрүүхэн байдаг тул дулаан хувцас, өдөртөө нимгэн хувцас бэлтгэнэ. Усны гутал, борооны цув заавал байх шаардлагатай. Учир нь бороо орсны дараа хүүхдүүдийн гутал норж, чийгтэй гуталтай явснаас болж хоолой нь өвдөх тохиолдол байдаг. Иймд солих гутал, хувцсыг сайтар бэлдэж өгөх хэрэгтэй.

ХҮҮХДИЙН ТАНЬ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ ЮУ БАЙХ ВЭ?

Энэ нь ариун цэврийн хэрэгсэл юм. Гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфитика, оо цааснаас гадна шархны лент, хөвөн гэх мэт ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөхөд буруутахгүй. Хамгийн гол нь зусланд байх хугацаандаа хэрэглэж болох овор хэмжээ багатай байх нь чухал.

Хүүхдийн зуслан бол хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, нөөц боломжийг нь нээн илрүүлэх зорилготойгоор маш олон үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болохоор бүх хүүхэд хөтөлбөрт оролцох шаардлагатай болдог иймээс хүүхдэд тань хэрэгцээтэй зүйлийг нь бэлдэж явуулаарай. Мөн таны хүүхэд эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай бол зуслангийн эмчид болон бүлгийн багшид заавал мэдэгдээрэй бас хоол хүнсний зүйлсээс харшилдаг эсвэл цагаан хоолтой бол мөн мэдэгдэх шаардлагатай шүү.

ТА ХҮҮХДЭЭ ЗУСЛАНД АМРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ: ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll to top