ХҮҮХДЭЭ ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ БОЛГОХ 12 АРГА

  1. ХҮНЛЭГ СЭТГЭЛИЙГ СУУЛГА

Амжилт гэдэг мөнгө биш! Зарим эцэг эхчүүд мөнгө л амжилт гэж хүүхдэдээ ойлгуулснаас одоогийн мөнгийг дээдэлсэн нийгмийн нэг хэсэг үүссэн. Амжилт гэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл. Таныг хөгширсөн хойно хүүхэд чинь танд хүнлэг хандаасай гэж хүсэж байгаа бол багаас нь түүнд энэрэнгүй байхыг зааж сурга! Зүгээр үгээр биш үзүүл. Хэн нэгэнд хамтдаа тусал. Энэ талаараа ярилц.

2. ХАРИЛЦААНЫ ЧАДВАР БАГААС!

Монгол хүүхдүүд хичээлдээ сайн ч өөрийгөө илэрхийлэх, хүнтэй чөлөөтэй харилцах дээр барууны хүүхдүүдтэй харьцуулбал маруухан байдаг. Эцэг эхчүүд хүүхдээсээ өдөр юу мэдэрсэн, юуг олгосон талаар нь ярилцаж байх шаардлагатай бөгөөд аль болох сэтгэл зүрхнийх нь мэдрэмжийг өөрөөр нь илэрхийлүүл. Манлайлагч хүн сайн харьцагч байдаг.

3. БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛГО

Таны хүүхэд бол та биш. Таны хүүхэд өөрийн гэсэн биет хүн, өөрийн гэсэн үзэл, хүсэл мөрөөдөлтэй гэдгийг нь эхлээд та өөрөө ойлгох хэрэгтэй. Дараа нь түүнд ойлгуул. Ингэхийн тулд “ Би чам шиг жоохон хүүхэд байхдаа ийм байгаагүй, тийм байсан” гэж ярихаа одооноос зогсоо. Оронд нь “Чи юу гэж бодож байна?, чиний саналыг сонсъё?” гэж асууж үзээрэй.

4. БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГЭЭР СЭТГҮҮЛ

Аяга угаах, цэцэг услах, шалаа шүүрдэж угаах гэх мэт хөнгөхөн гэрийн ажил хийлгээд цалин өг. Цалин гэхээр их мөнгө гэсэн үг биш шүү. Жишээ нь: нэг цэцэг усалбал 100 төгрөг ч юм уу. Хамгийн гол нь ингэснээрээ хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, бизнес сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг.

5. САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХАМТ ЗОХИО

“Баян хүүхэд, ухаалаг хүүхэд” номын зохиолч Роберт кияосаки эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн төлөвлөгөө гаргах нь хүүхдэд зохион байгуулалттай, арвич, хямгач, тооцоотой, хариуцлагатай зан чанарыг суулгадаг гэж зөвлөсөн байдаг.

6.МАНЛАЙЛАГЧДААР ХҮРЭЭЛҮҮЛ

7. ХҮНИЙГ САЙН СОНСГОЖ СУРГА

Амжилттай манлайлагчид ярихаасаа илүү хүнийг сонсдог. Хүнийг сонсох ямар чухал болохыг багаас нь заа. Тэгэхээ та өөрөө үлгэрлэнэ гэсэн үг. Түүний яриаг таслалгүй сонссоны дараа “за одоо миний ярих ээлж” гээд өөрийнхөө яриаг эхлүүлээрэй.

8. “БИ ЧАДАХГҮЙ..” БИШ ХАРИН “БИ ЯАЖ ҮҮНИЙГ ХИЙХ ВЭ?” ГЭДЭГ ДЭГ ХАНДЛАГЫГ СУУЛГА

“Би чадахгүй” гэж хэлдэг хүмүүсийг багад нь эцэг эх нь “чи чадахгүй” гэж загнасантай холбоотой. Тэгэхээр амнаасаа гарч байгаа үгээ эхлээд цэгнэ. Хүүхдээ загнахын оронд “чи үүнийг яаж шийдэх гэж байна” гэж асуухыг зөвлөе.

9. ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ УРЛАГИЙГ ЗАА.

Жишээ нь: Хэрвээ чи 2 цаг биш 30 минут зурагт үзэх юм бол Би чамд 30 минут илүү ном уншиж өгье гэж яриарай. Аяндаа хүүхэд чинь юмыг ялгаж салгаж ойлгодог болохоос гадна, өөрт хэрэгтэй юм аа танаас авахын тулд өөрөө юу хийх вэ гэдгээ бодож эхэлдэг болно.

10. ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХЭЭС ХАРИУЦЛАГАТАЙ ХҮҮХЭД

Ямар хариуцлагагүй юм бэ чи гэж загнахын оронд хариуцлага гэж болохыг та биеэрээ үзүүл. Жишээ нь: ажлаасаа 7 цагт ирээд хамт тоглоно гэж амласан бол та тэр амлалтад хүрэх ёстой. Та хэрвээ хэлсэн цагтаа ирдэггүй, амласан зүйлээ хойшлуулдаг бол таны хүүхэд ч мөн ялгаагүй яг тийм болж төлөвшинө. Хэрвээ амласнаа биелүүлэх боломжгүй бол урьдчилан хүүхдээсээ уучлалт гуйж сур. Тэгвэл таны хүүхэд ч танаас бас уучлалт гуйх болно.

11.  БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАР

Хоёулаа хамтраад үүнийг хийе. Энэ даалгаврыг хэнд даалгах вэ. Чи аль хэсгийг нь хийж гүйцэтгэж чадах вэ? Гэх мэт асуулт асууж ажлаа хувааж бай. Багаар ажиллах чадвар хүүхдэд ингэж суудаг.

12. НОМ УНШДАГ ХҮҮХЭД УХААНТАЙ

Манлайлагч хүнд байдаг хамгийн чухал чанар бол ном унших. Энэ чадвар багаасаа төлөвшдөг. Өдөрт заавал нэг цаг ном уншуулж байгаарай. Амьдралынх нь дадал ингэж болдог. 1 цагаас илүү бол хүүхэд залхана. Мэдээж хүүхдэдээ “чи ном унш” гэж шаардуул уншихгүй л болов уу? Харин багаас нь та уншиж өгвөл хүүхэд номонд хайртай болж аяндаа танаар хэлүүлэлгүй өөрөө уншдаг болно.

ХҮҮХДЭЭ ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ БОЛГОХ 12 АРГА

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll to top