БИДНИЙ ТУХАЙ

МАНАЙ ЗУСЛАН

Олон улсын Хүүхэд хөгжлийн Нарс зуслан нь 1972 онд байгуулагдсан. СХД-ын 24-р хороо, Баруун салааны байгалийн үзэсгэлэнт Баянсогоотын аманд байрладаг. Улаанбаатар хотын төвөөс 20 км-ын зайд оршдог.

БИД ХЭН БЭ ?

2015, 2016, 2018 онуудад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Хүүхдэд ээлтэй шилдэгийн шилдэг зуслан, шагналаар, 2019 онд Нийслэлийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг зуслан” шагналаар тус тус шагнагдсан. Нэг ээлжиндээ 250-300 хүүхэд хүлээн авч амраах хүчин чадалтай бөгөөд 5-14 хоногийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг.



ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Нарс хүүхдийн зуслан нь Олон улсын зуслангуудын холбооны гишүүн бөгөөд ОУ-ын зуслангуудын холбоо, Ази номхон далайн зуслангуудын холбооноос зохион байгуулагддаг хурал, үйл ажиллагаануудад тогтмол оролцдог.

2017 оноос ОХУ-ын Олон улсын хүүхдийн төв Артек зуслантай хамтын үйл ажиллагааг явуулж жил бүр багш, хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Мөн Монголын Үндэсний зуслангуудын холбоо,Австрали улсын зуслангуудын холбооны хамтран зохион байгуулдаг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагддаг.

Түүнчлэн зуслангийн ОУ-ын ээлжээр ОХУ-ын Тува, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗ орноос жил болгон амрагч хүүхдүүд хүрэлцэн ирж амардаг.

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

- 5 хоногийн хөтөлбөр
- 7 хоногийн хөтөлбөр
- 10 хоногийн хөтөлбөр
- 14 хоногийн хөтөлбөр
- Гэр бүлийн өдөрлөг
- Хавар, намрын аяллын хөтөлбөр
- Байгууллага, хамт олныг хүлээн авах хөтөлбөр
- Өвлийн цасны баяр

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай зуслан нь тохилог зоогийн газар, зуны театр, соёлын төв, спорт хотхон, усан оргилуур, үндэсний гэр өргөө, кино театр, сургалт сурталчилгааны танхимуудтай. Мөн боловсон 00, угаалтуур, душ бүхий ариун цэврийн байгууламж, инженерийн шугам сүлжээтэй. Зусланд амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд зуслангийн харуул, хамгаалалт, камерын хяналтаар хангаж, замын цагдаагийн хамгаалалт бүхий найдвартай тээврийн үйлчилгээгээр үйлчилдэг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

АМРАГЧИД
ЭЦЭГ ЭХЧҮҮД

ЗУСЛАНГИЙН ХАМТ ОЛОН

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Холбоо барих

  • +976 9909 6109, +976 8845 0840, +976 1132 5329
  • 1: СХД 24-Р ХОРОО БАРУУН САЛАА БАЯНСОГООТЫН АМ
  • 2: ЧД 5-Р ХОРОО САМБУУГИЙН ГУДАМЖ 21/1 (ТЭНГИС КИНО ТЕАТРЫН БАРУУН ТАЛД)
  • NARSCAMP72@GMAIL.COM

НАРС ЗУСЛАН © 2020 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.